Friday, May 15, 2009

АНУ-д хамгийн том аюул бол Кибер терроризм


Саяхан Fox News үзэж байгаад FBI-ийн хэд хоногийн өмнө хийсэн мэдэгдлийн тухай олж мэдлээ. Энэхүү мэдэгдэлд АНУ-д хамгийн том хохирол учруулж болох аюулын 3-рт кибер довтолгоо орсныг мэдээлсэн байна. Эхний хоёр байранд цөмийн дайн болон үй олноор устгах зэвсэгийн аюулууд байна. Тэгэхээр мэдээллийн технологийг өлгийдөн авч, өсгөж бойжуулж байгаа их гүрэнд хүртэл кибер аюул заналхийлж л байна.




Холбооны мөрдөх товчоо бас Аль Кайдаг хакеруудыг хөлслөн кибер 9/11 зохион байгуулахад бэлдэж байж магадгүйг ч анхааруулсан байна. Хэрэв үнэхээр биелвэл "Хатуу Самар-4" шиг юм л болох нь л дээ янз нь. Зарим Холливудын зөгнөлүүд ч биелдэг тал байдаг даа.

Манай улс харьцангуй "цахимжаагүй" болохоор иймэрхүү довтолгооноос гарах аюул АНУ-тай харьцуулашгүй л дээ. 2007 онд Таллины төвд байсан зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөөг буулгасны төлөө оросын хакерууд Эстонид хариу барьсан. Аливаа нэгэн улсаас манай улс руу ч иймэрхүү халдлага хийхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс нэгэнт цахим Монгол руу тэмүүлж яваа юм чинь бас энэ тал дээр их анхаарал хандуулж ирээдүйн аюулаас болгоомжлон эртнээс бэлтгэлтэй байхгүй бол хэцүүдэхнээ л гэх гэсэн юм.
Эх сурвалж: компьютер таймс

1 comment:

Post a Comment