Thursday, May 28, 2009

Microsoft-ын дараагийн хувилбар Windows 7 гарах нь

Microsoft-ын дараагийн бүтээл нь Windows 7 байх нь ээ. Энэ хувилбар нь 2010 оны эхний хагаст гаргана гэж амласан байна. Загвараас нь харахад Windows Vista хувилбартайгаа төстэй харагдаж байна лээ. Windows vista хувилбар нийтэд хүрснээс хойш төдийлөн хэрэглэгдийн таашаалыг авч чадаагүй болохоор, (Windows XP-ын анх гарсантай харьцуулахад) үүнийг сайжруулахын тулд илүү боловсронгүй хувилбарыг гаргахыг оролдож байгаа бололтой. Мөн өмнө нь Vista–д тохиолдсон шиг техник болон программ хангамжийн тал дээр ямарваа таарч тохирохгүй байх хүндрэл Windows 7 үйлдлийн системд тун бага гарна гэдгийг Veghte мэдэгдэж байна. Энэхүү хувилбар нь

1 GHz or faster 32-bit (x86) or 64-bit (x64) processor
1 GB RAM (32-bit) / 2 GB RAM (64-bit)
16 GB available disk space (32-bit) / 20 GB (64-bit)
DirectX 9 graphics processor with WDDM 1.0 or higher driver гэсэн үзүүлэлтээр ажиллах бололтой. Ямар ч байсан 2010 оны эхний хагас гэхэд шинэ хувилбартай танилцах нь. Түүнээс өмнө туршилтын beta хувилбарууд нь гарсан байна. Албан ёсны сайтаас татаж авах


No comments:

Post a Comment