Monday, May 11, 2009

Crack, Patch, Keygen, Warez, Appz гэж юу вэ?

Crack- эвдэх, хэмхлэх гэсэн утгатай үг.
Компьютерт ямар нэгэн үнэтэй зарагддаг програмуудаа хэрэглэгчдэд танилцуулах зорилгоор демо (тодорхой үйлдэлийг хязгаарласан хувилбар) , болон триал (хугацааг хязгаарласан, 30 хоног ажиллаад ажиллахаа болих) хэлбэрээр интернетээр тараадаг. Эдгээр програм нь ихэвчлэн сериал код худалдаж авч оруулснаар хязгаарлалтгүй ажиллах боломжтой байдаг.




Харин эвдэгч (crack) болон түлхүүр тайлагч (keygen) зэргийг ЭВДЭГЧ (cracker) хэмээх хүмүүс хийж тараадаг. Эдгээр жижиг програм нь дээрх демо болон триал програмын хамгаалалт хязгаарлалтыг эвдэж үнэгүйгээр хязгааргүй хэрэглэх боломж олгодог...

Ер нь crack болон patch гэдэг нь шууд програмын бүтцийг эвдэн хамгаалж буй програмын хэсгийг устгадаг, харин keygen гэдэг бол танд бүртгүүлэх түлхүүр үгийг гаргаж өгч байна гэсэн үг.
30 хоног ч юмуу татаж авч туршиж үзээд таалагдвал тухайн компанитай холбоо бариж сериал буюу бүртгэлийн код аваад програмаа үргэлжлүүлэн хэрэглэх зорилготой програмууд дээр сериалыг үүсгэн үнэгүй хэрэглэх зорилготой багаж програм юм. Keygen нь програмыг эвдэхгүйгээр бүртгэлийн кодыг илрүүлэн өгдгөөрөө крак, пачаас давуу талтай. Кийгенийг тусгай кракер гэгдэх програмчид хийдэг. Зарим тохиолдолд програмыг бичсэн компаниуд ч хийх нь бий. Тэр нь маркетингийн асуудал л даа.
Автоматаар хэрэглэгчдээ өсгөх зорилгыг агуулдаг. Мэдээж худалдаж аваагүй ч гэсэн кракдаад хэрэглэх хэрэглэгчид өсч байнаа гэдэг нь тухайн програмын нэр хүндийг маш ихэсгэдэг байна. Иймээс зарим тохиолдолд тухай компани өөрсдөө кракаа хийж тараадаг. Гэхдээ мэдээж өөрсдөө хийж тарааж байна гэж хэлэхгүй.
Мөн ямар нэгэн байдлаар тагнуулдах, spy програмууд дагуулж хийдэг муу хүмүүс ч байдаг. Тиймээс мөнгөтэй баян хүмүүс крак хэрэглэхээс татгалзаж айдаг. Ер нь ч ямар нэгэн нууц агуулж буй компьютер, улсын болон байгууллагын нууц, банкны компьютер дээр крак, болон үнэгүй болгож эвдсэн програм суулгах нь ямар нэгэн хэмжээгээр эрсдэл дагуулж байхыг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ бас зүгээр л өөрөө нэг прорграм таалагдаад түүндээ кийгэн эсвэл крак хийгээд түүнийгээ тараадаг кракчид ч байдаг. Эсвэл ямар нэгэн байдлаар сурталчилгааны веб сайт хийгээд, түүндээ хүмүүсийг татах зорилгоор крак, болон үнэгүй болгосон Warez програмуудыг хийж тавьдаг сайтууд ч байдаг.

Warez, Appz гэж байдаг ба эдгээр нь ямар нэгэн байдлаар жинхэнэ дискийг хуулбарласан, эсвэл кракеруудын янзалж бэлдсэн бэлэн суулгаад кракдалгүйгээр үнэгүй ашиглах боломжтой програмууд юм

Crack-г хэрхэн ашиглах вэ?
1. Юуны өмнө та crack-аа ямар нэгэн веб сайтаас татаж авна.

2. тэгээд хамгийн эхлээд вирусыг нь шалгаарай.

3. Ихэвчлэн zip, rar гэх мэт архивлаж шахсан хэлбэрээр байх бөгөөд түүнийг нь 7zip, WinRAR зэрэг програм ашиглаж задлах хэрэгтэй.

4. Түүнийхээ дараа кракдах гэж буй програмаа бүрэн хаах хэрэгтэй.

5. Програмынхаа кракдах гэж буй файл байрлаж буй хавтсанд крак эсвэл пачаа хуулаад ажиллуулна. complete, success гэх мэт бичиг гарвал боллоо гэсэн үг. Хэрэв крак програмыг эвдэж чадаагүй бол програм ажиллаж байгаа эсвэл таарахгүй крак байж болно. Тухайн крак нь бай програмын тодорхой нэг version буюу хувилбарт л ихэвчлэнэ зориулагдсан байдаг тул хувилбар нь яг таг таарч байх хэрэгтэй.

6. Ингээд кракдчихсан бол одоо програмаа ажиллуулж болно.
Анхааруулахад крак ашиглах тохиолдол, ер нь интернетээс програм татаж ашигладаг бол компьютертэй заавал вирусын програм суулгаж Realtime protection буюу байнгын вирус хянагчийг нь ажиллуулж байгаарай!

Кийген ашиглах:
Кийгын янз бүр байх боловч хамгийн энгийн нь 2 цонхтой, дээрээ нэр доор нь сериал гэж байгаа. Нэрээ бичээд Generate гээд дарахад доод цонхонд сериал кодыг кийгэн гаргаж өгнө. Ингээд програмаа нээгээд бүртгүүлэх хэсэг нь хаана байна. (Ихэвчлэн Help, About гэсэн цэсэнд Enter Serial number гэж байдаг) эрж олоод кийгений үүсгэж өгсөн нэр нууц үгээ оруулаад үнэгүйгээр тэр програмыг удаан хугацаагаар хэрэглэж чадна гэсэн үг юм.






crack-ий тухай Англиар

crack

1. v. To break into a system.

2. v. Action of removing the copy protection from a commercial program. People who write cracks consider themselves challenged by the copy protection measures. They will often do it as much to show that they are smarter than the developer who designed the copy protection scheme than to actually copy the program.

3. n. A program, instructions or patch used to remove the copy protection of a program or to uncripple features from a demo/time limited program.

4. An exploit.


Keygen

A keygen (truncation of "key generator", also known as "keymaker") is a small program that will generate a key or serial/registration number for a piece of software or cryptographic algorithms.

Keygens are made available through cracking groups; for free download on various websites dedicated to software piracy.

Keys generated with a key generator may not work with software or games that are used online for either multiplayer gaming, or for getting software updates. This is because in the online version, software developers sometimes set a limit to only accept keys that they know were lightscribed on the discs during production. (or issued with an online registration) These are called salad keys, and will disallow keys that were generated with a keygen. This is because the algorithm to produce the keys allows a tiny number of keys to be generated and accepted in the redline version, but the midband version has a more unique number of keys accepted. But there is some chance that a keygen will produce a salad key.

2 comments:

Unknown said...

сайн уу надад маш хэрэгтэй мэдээлэл байна гэхдээ би нэг юм ойлогдоггүй ээ би устсан файл сэргээдэг плоограмм татсан чинь recovermyfiles with keygen гэсэн байх юм энийг яаг яана гэсэн үг юм бол

Jamts Dash said...
This comment has been removed by the author.

Post a Comment