Wednesday, April 29, 2009

Олоход хэцүү нийтлэл болон номыг хэрхэн хайж олох вэ?


Олоход хэцүү нийтлэл болон номыг хайж олоход тухайн нийтлэл болон номын тухай мэдээлэл, метадата хадгалагдаж буй мэдээллийн сангийн тухай төсөөлөх нь хамгийн чухал. Ихэнх хүмүүс Google, Yahoo гэх мэт алдартай хайлтын системүүд рүү шууд орж ерөнхий түлхүүр үг бичиж оруулан вэб хуудаснуудаас хайлт хийдэг. Энэ аргын гол дутагдал нь хайлтыг зөвхөн вэб хуудасны агуулга дундаас л хийж байгаад оршино. Хэдийгээр хар ярианд вэб (www), Интернет гэдэг хоёр хэллэг нэг их ялгаагүйгээр хэрэглэдэг ч энэ нь цаанаа ялгаатай асуудал. Вэб(www) нь HTML-ийн тусламжтайгаар бичигдсэн Интернетээр цацагдаж буй мэдээлэл. Харин Интернет гэдэг нь зөвхөн HTML төдийгүй маш олон хэлбэрээр бэлтгэгдсэн мэдээлэл болон өгөгдлүүдийг хадгалж буй олон компьютеруудын сүлжээ юм. Тиймээс хэрвээ тухайн нийтлэл зурган хэлбэрээр орж, MARC гэх мэт HTML-ээс өөр хэлбэрээр бичигдсэн метадата бүхий файлаар хангагдсан тохиолдолд



Google, Yahoo гэх мэт хайлтын системүүд энэ тухай мэдээллийг хайлтын үр дүндээ үзүүлдэггүй. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Интернетийн HTML-ээс өөр төрлийн мэдээллүүдээс хайлт хийдэг хайлтын системүүдийг ашиглах хэрэгтэй юм. Нийтлэлүүдийн хувьд Google Scholar нь өөрт хэрэгтэй нийтлэлийн ишлэлийг олж үзсэнээр уг нийтлэл ямар мэдээллийн санд хадгалагдаж буйг мэдэх төдийгүй бүрэн эхээр нь ч унших боломжийг олгодог. Зарим томоохон их дээд сургуулиуд өөрсдийн номын сангийн вэб хуудсандаа нэг түлхүүр үгээр олон мэдээллийн сангаас нэгэн зэрэг хайлт функцийг ч оруулсан байдаг.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Интернетийн HTML дээр бичигдээгүй мэдээллүүдээс хайлт хийдэг хайлтын системүүдийг ашиглах хэрэгтэй. Нийтлэлүүдийн хувьд Google Scholar-г ашиглан өөрт хэрэгтэй нийтлэлийн ишлэлийг олж үзээд уг нийтлэл ямар мэдээллийн санд хадгалагдаж буйг мэдэж болох төдийгүй бүрэн эхээр нь ч унших боломж олддог. Номны болон зарим нийтлэлүүдийн хувьд бол OCLC-ийн World Cat каталог нь дэлхий даяарх олон номын сангууд дахь электрон болон биет материалуудын хуулбаруудын тухай каталогийн мэдээллийг олох боломжийг олгодог. Зарим томоохон их дээд сургуулиуд өөрсдийн номын сангийн вэб хуудсандаа нэг түлхүүр үгээр олон мэдээллийн сангаас нэгэн зэрэг хайлт функцийг ч оруулсан байдаг.

Нийтлэл хайхад түгээмэл ашиглагддаг мэдээллийн сангууд:

* ABI/Proquest (subscription required)
* JSTOR (subscription required – Available at the ACMS library)
* OCLC (subscription required)
* Google Scholar
* Lexis-Nexis (subscription required)
* Ebsco (subscription required)

Common databases to search for books:

* OCLC/World Cat (subscription required)
* Google Books
* University library online catalogs
Эх сурвалж: http://libr.phpnet.us/

3 comments:

lesson said...

Туршиж үзсэн

lesson said...

Энэ блогт тавигдаж байгаа нийтлэл, хичээлүүдийг өөрийн блог дээд туршиж үзсэн болно.

lesson said...

example

Post a Comment