Tuesday, April 28, 2009

Google-ийн нууц 8 баримтыг дэлгэж байна

Яагаад google-ийн сайт минималист стилиэр хийгдсэн бэ. Сергей Брин болон Ларри Пейж нар html –ийг мэддэггүй байсан гэх мэт сонирхолтой баримтуудыг Сан-Франциско-д болсон лекцийн үеэр компанийн менежер хуучилсан байна. Энэ нийтлэлд дэлхийн хамгийн өргөн хэрэглэгддэг хайлтын систем болох google-ийн тухай сонирхолтой 8 баримтыг өгүүлэе.
1. Google-ийн үндсэн хуудас яагаад ийм цулгуй байдаг нь түүнийг анх зохиосон хүмүүс html хэлийг мэддэггүй байсан учраас хялбар интерфейс хийсэн байна. Анх Submit товчлуурыг ч байрлуулж чадаагүй байжээ. Хайлтын нөхцөлүүдийг өгчихөөд enter товчлуур дардаг байсан байна.


2. Ийм хачин веб-д хүмүүс анх хандахдаа ачаалагдаж дуусахыг нь хүлээж байна гэдэг байжээ. Харин google-ийхэн хуудасдаа зохиогчын эрхийн тухай болон хуудас ачаалагдаж дууссан тухай мэдээллийг оруулж өгсөн байна.
3. Хэрэглэгчдийг ихээр татсан зүйл бол үг үсгийн алдаа шалгадаг функцийг /сүүлд нь Did you mean гэж шинэчлэгдсэн/ нэмж өгсөн явдал юм. Энэ функцийг нэмж оруулснаар google-ийн ачаалал 2 дахин нэмэгдэж байсан.
4. Google өөрийн хөдөлгүүр болон интерфейсдээ үргэлж бага зэргийн өөрчлөлт хийж байдаг боловч энэ тухайгаа албан ёсоор мэдээлдэггүй.
5. Google нь дэлхийн хамгийн олон орчуулагчдын сүлжээтэй.
6. Судалгаанаас харахад цөөн хэдэн хэрэглэгчдийн үйлдэл нь нийт хэрэглэгчдийн үйлдлийг илтгэж байдаг тул тэдний хийж буй үйлдлийг байнга хянаж байдаг.
7. Google энэ нэрийн үг үсгийн алдаанаас болж өгсөн гэж тайлбарладаг. Компанийг үндэслэгчид нь googol гэж нэрлэх гэж байсан байна. Энэ нь 10-ын 100 зэрэгтийг нэрлэдэг Математикийн нэр томъёо бөгөөд тэд ийм тооны веб сайтыг индекслэнэ гэж төлөвлөж байсан гэдэг.
8. Google компанийн удирлагын зүгээс ажилчдынхаа ажлын цаг зарцуулалтын 20%-ийг өөрийн хувийн төсөлд зарцуулахыг зөвлөдөг гэнэ. Үр дүнд нь Google хэзээ хоцрогдохгүй байж чаддаг

2 comments:

Jagaa said...

хэхэ одоо блогтоо байгаа юмуу? comment-оор хальт чаталчих юм байна л даа хэхэ, Блогоос чинь их юм авч хэрэгжүүлж байнаа, бүгд болж байна баярлалаа.

Anony Mous said...

Зиа зиа энэ ч дажгүй блог шүү улэссион

Post a Comment