Monday, April 27, 2009

Yahoo Messenger -ын сурталчилгааг арилгах

Бүр дээр yahoo messenger-ыг хурдан болгох талаар бичиж байсан. Тэнд хувилбар нь 7 байлуу 8 байлуу. Тэгвэл өнөөдөр бүгд yahoo messenger 9-ыг ашиглаж байгаа байх. Yahoo messenger-ын маань доод хэсэгт бараг бидэнд хэрэггүй гээд хэлчихэд хилсдэхгүй сурталчилгаа гараад байдаг. Түүнийг хаачихвал боломжийн хэрээр yahoo messenger маань хурдан болно бас ганц хоёр хүний жагсаалт харагдах талбай нэмэгдэх нь байна.



Yahoo messenger 9-ын ads арилгах олон янзын програм, аргууд байгаа ч тэдгээрийн дотроос онцгой амархан бас үр дүнтэй нэгийг нь бичиж байна.

Дараах аргын дагуу хийнэ
  1. Yahoo Messenger
  2. C:\WINDOWS\system32\drivers\etc гэсэн замыг нээ.
  3. Hosts гэсэн нэртэй файлыг Notepad дээр ч юм уу editor төрлийн програмаар нээнэ.
  4. Файлыг нээгээд харахад 127.0.0.1 localhost гэсэн мөр бий. Түүний ард enter аваад 127.0.0.1 insider.msg.yahoo.com гэсэн мөрийг нэмж бичнэ. Хадгална. Хаана.
  5. Yahoo Messenger-ээ ажиллуулаад нэвтрээд үз. Болохгүй бол restart.

1 comment:

Mongolchuudaa@yahoo.de said...

haha yaag onoson bolj baina bayarlal ho

Post a Comment