Friday, April 17, 2009

2029 он гэхэд хүнтэй ижил машин бий болно

АНУ-ын нэгэн эрдэмтэн 2029 он гэхэд хүнтэй эн тэнцүү хиймэл оюун ухаантай машин гарна гэж хэлсэн байна. Одоогийн байдлаар хүний тархинд нэвтэрч, эсүүдийг нь өөрчлөн, илүү ухаантай болгох чадвартай бичил роботтой болоход ойрхон байгаа гэнэ. Хүн машин хоёр тусгай төхөөрөмжийн тусламжтай удалгүй нэгдэж, хүний эрүүл мэнд, оюун ухааны чадварыг сайжруулах боломжтой болох ажээ. Өнөө үед машинууд хүний хийдэг байсан олон зүйлийг хийж, зарим нь хүнээс илүүтэйгээр хийж байгаа билээ.

"Хүн-машины нийгэм хэдийнэ бий болчихсон байна. Хүмүүс машин техникийг өөрсдийн бие махбодь, оюун ухааны төвшнийг өргөжүүлэхэд ашиглаж байна" гэж эрдэмтэн Рэй Курцвэйл хэлжээ.

Түүний хэлж буйгаар нанобот буюу бичил роботууд хүнийг улам ухаантай болгож, санах ойг нь сайжруулах гэнэ. Р.Курцвэйл дэлхийн хамгийн нөлөө бүхий 18 сэтгэгчдийн нэг юм. Эдгээр эрдэмтэд XXI зуунд хүн төрөлхтний технологийн дэвшлийг судалдаг ажээ. Тэдний дунд “Google” компанийг үүсгэн байгуулсан Ларри Пэйж ч багтаж байгаа аж.

1 comment:

Anonymous said...

I could not refrain from commenting. Perfectly written!
Feel free to surf my web blog : cheapest cigarettes

Post a Comment